ӨМНӨГОВЬ: Хамгаалалтын ойн зурвасыг 57.1 га талбайгаар нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-16 16:34:53

Даланзадгад /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд мод тарих ажлыг эрчимтэй зохион байгуулж ААНБ, иргэд идэвхтэй оролцож байна.



"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймаг 2023 онд 260 мянган мод тарихаар төлөвлөсөн. 

Хаврын "Бүх нийтээр мод тарих" ажлыг 4 дүгээр сарын 28-ны өдөр эхлүүлсэн бөгөөд 15 сумын нутаг дэвсгэрт 38930 мод тарьснаас аж ахуйн нэгж, байгууллагын гадна болон цэцэрлэгт хүрээлэн, нэрэмжит төгөлд 31932 мод, 340 өрх айл хашаандаа 4698 мод, уул уурхайн 2 компани 2300 мод тарьжээ.


Тус ажилд 2070 иргэн, 115 аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 83.9 сая төгрөг зарцуулан, төв суурингийн хамгаалалтын ойн зурвасыг 57.1 га талбайгаар нэмэгдүүлжээ.

Холбоотой мэдээ