ӨМНӨГОВЬ: Өнгөрсөн өдрүүдэд 0.8-22 мм хур тунадас орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-25 11:12:31

Даланзадгад /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нутгаар бороо хургүй, ургамлын гарц 80 гаруй хувьд ургаагүй зуншлага тааруу байсан ч 5 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд хур тунадас орлоо.

 

Аймгийн УЦУОШГ-аас 5 дугаар сарын 25-ны байдлаар сумдын хэмжээнд хур тунадас хэр байгаа талаарх мэдээллийг нэгтгэн гаргажээ.

Мэдээллээр Булганд 22 мм, Цогт-Овоод 8мм, Мандал-Овоод 7 мм, Гурвантэсэд 5.5 мм, Цогтцэцийд 5.5 мм, Хүрмэнд 4 мм, Манлайд 3 мм, Даланзадгадад 2.4мм, Сэврэйд 1.4 мм Ханбогдод 0.8 мм хур тунадас оржээ.

 

2023 оны 5 дугаар сарын 25-29-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, шөнөдөө +8 +13 градус, өдөртөө +21 +26 градус дулаан байна хэмээн мэдээллээ. 

Холбоотой мэдээ