Куреш бөхийн ААШТ-ээс 8 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-27 14:10:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казах куреш бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны Жиззак хотод болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 11 орны тамирчид өрсөлдсөнөөс манай бөхчүүд 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн байна.                                                     

Тухайлбал, 60 кг-ын жинд Э.Өсөхбаяр, 77 кг-д Б.Найдансүрэн нар мөнгөн медаль авсан бол, Э.Сэржбүдээ /55 кг/, У.Шижирбаатар /82 кг/, С.Гомбосүрэн /90 кг/, Г.Ихэрцэцэг /48 кг/, Г.Саруулбуян /52 кг/, Б.Батболд /65 кг/ нар хүрэл медалийн эздээр тодорлоо. 

Холбоотой мэдээ