Зургаан чиглэлд шөнийн автобус явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-30 14:47:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуслангийн гурван чиглэлд зургаадугаар сарын нэгнээс зургаан автобус үйлчилгээнд явуулж, цаашид тоог нь нэмнэ.

Мөн шөнийн цагаар зургаан чиглэлд 12 автобус явуулахаар төлөвлөөд байгаа аж.


Нийтийн тээвэрт 810 автобусаар парк шинэчлэл хийнэ. Эхний ээлжийн 20 цахилгаан автобус Эрээн хотод ирсэн байгаа. Ирэх сарын 20-нд дизель 20 автобус орж ирнэ” гэж нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв.


Тэрбээр “Энэ ажил хэрэгжсэнээр нийтийн тээврийн зогсоолын байршил, үйлчилгээнд явж буй автобусууд, тэдгээрийн бодит цагийн мэдээлэл, цагийн хуваарь, хүлээх хугацаа, зогсоол хоорондын хугацааг онлайнаар авах боломжтой болно. Хотын дарга есдүгээр сарын нэгнээс өмнө автобусуудыг оруулж ирж, чиглэлийн хуваарилалт хийхэд анхаарна. Дээрх хугацаанд 450 автобус оруулж ирэхээр төлөвлөсөн” гэлээ.

Холбоотой мэдээ