ДОРНОД: Модны цагаан хөвөн задрахаас өмнө үрийг нь түүж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-05-31 09:17:46

Чойбалсан /МОНЦАМЭ/. Модны унгирал буюу цагаан хөвөн зургаадугаар сарын дунд үеэс эхлэн хийсэж, иргэдийн амьдрах орчинд таагүй нөлөө үзүүлдэг. Тиймээс улиасны үрийг түүж цэвэрлэж байна. 

Аймгуудын нийтийн эзэмшлийн талбайд улиас модыг ихээр тарьсан байдаг. Тухайлбал, Дорнод аймгийн төв Чойбалсан хотод гэхэд л есөн мянга гаруй улиас байгаагийн ихэнх нь эм мод аж.

Эхний ээлжинд гар хүрэх хэмжээнд модны доогуур хэсгийг, дараа нь тусгай багажтайгаар дээд хэсгийн үрийг түүнэ. Орой хэсэгт хүний гар хүрэх боломжгүй учраас цагаан хөвөн задрах үед усны машинаар усална гэж "Чойбалсан хөгжил" ОНӨҮГ-аас мэдээлэв. Энэ ажлыг туршилтын байдлаар хийж байгаа юм. 

Түүнчлэн "ДБЭХС" ТӨХК, БОЭТ, Политехник зэрэг ААНБ-уудын хашаанд улиас их байгаа учраас байгууллагууд өөрсдөө түүн, дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахыг уриалав. 


Холбоотой мэдээ