СҮХБААТАР: Соёлын сэргэлтийг бүх насныхан сонирхож байна

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2023-06-06 13:51:36

Баруун-Урт /МОНЦАМЭ/. “Соёлын сэргэлт-2023” аяны нээлт тус аймгийн сумдад амжилттай үргэлжилж байна. Орон нутгийн иргэдэд зориулсан мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтарсан тоглолт, музейн болон номын, сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, сургалт лекц, салбарын албан хаагчдыг чадавхжуулах сургалт зэргээс гадна сум тус бүр өөр өөрийн соёлын онцлогийг илэрхийлсэн үйл ажиллагааг давхар зохион байгуулж байна.

Соёлын сэргэлтийг сонирхогч нь бүх насныхан байгаа бөгөөд аяны үйл ажиллагааг найман суманд амжилттай зохион байгуулж, нийт 3000 гаруй иргэнийг хамруулаад байгаа аж. Аяны хаалт 6 дугаар сарын 9-нд Мөнххаан суманд болно.