ӨМНӨГОВЬ: Даланзадгад суманд шүдний төв кабинетыг нэмж байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-06-09 08:58:15

Даланзадгад /МОНЦАМЭ/. “Эрүүл шүд” дэд хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад суманд шүдний төв кабинетыг нэмж байгууллаа.

"Өнө-Орших" өрхийн эрүүл мэндийн төвийн байрыг шүдний эмнэлгийн зориулалтаар засварлаж үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болсон бөгөөд тоног төхөөрөмж, тавилга, урвалж бодис, ажилчдын цалин урамшууллыг орон нутгийн төсвөөр бүрэн шийдвэрлэжээ.


 

Өмнөговь аймгийн хэмжээнд амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэдэд хүрэх хүртээмж муу, боловсон хүчин дутмаг байсан. Харин шүдний төв кабинетыг шинээр байгуулснаар иргэд түргэн шуурхай үйлчилгээ авах боломж нээгдэж байна.  

 


Шүдний төв нь 3 их эмч, 2 сувилагч, 1 үйлчлэгч гэсэн 6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулна.

Тус төвийн шүдний эмч, ажилчид 15 сумын хэмжээнд зохион байгуулж байгаа эрүүл шүд аянд нэгдэж, явуулын үзлэгийн багтай хамтран иргэдийн амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр ажлаа эхлүүллээ.

Явуулын үзлэг үйлчилгээ 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Цогтцэций сумаас эхэлж байна.  

Холбоотой мэдээ