ДУНДГОВЬ: Дөрвөн суманд ИТХ-ын нөхөн сонгууль болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-08 14:39:28
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Хулд, Өлзийт суманд ИТХ-ын нөхөн сонгууль зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д заасны дагуу 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр орон нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг улс даяар нэгдсэн журмаар зохион байгуулахаар болсон.

Энэхүү хуулийн дагуу дээрх 4 суманд 4 мандатын төлөө нөхөн сонгууль явуулах шаардлага үүсч, аймаг суманд сонгуулийн хороо байгуулжээ.

Нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын талаар аймгийн Сонгуулийн хорооны дарга Ш.Энхсүхээс тодруулахад “Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахаар аймгийн сонгуулийн хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Нөхөн сонгууль явуулах 4 сумын сонгуулийн хороонд 18, дөрвөн хэсгийн хороонд 30, 8 даамал, мэдээлэл технологийн 2 ажилтан ажиллаж байна.

Баянжаргалан, Өлзийт, Адаацаг суманд 3 мандатын төлөө МАН, АН-аас тус бүр нэг, Хулд суманд нэг мандатын төлөө МАН-аас нэг хүн нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгаагаа хийж байгаа. Сонгогчдын хувьд Адаацаг суманд 314, Баянжаргалан суманд 185, Өлзийт суманд 221, Хулд суманд 311 иргэн сонгуульд оролцож, саналаа өгөх ёстой” гэлээ.  



Холбоотой мэдээ