СҮХБААТАР: 15 мянган ширхэг улиасны суулгац тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-06-09 15:11:07

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Баруун-Урт цэцэрлэгжүүлэлт ОНӨҮГ мод үржүүлгийн талбайдаа 15 мянган ширхэг улиасны суулгац тарьжээ. Тус газар нь нэг га талбайд мод үржүүлгийн ажлаа эрхэлдэг бөгөөд арваад нэр төрлийн суулгацыг тарьсан байна.

Улиас, бургасыг мөчрөөр, хайлаас, агч, гүйлс зэргийг үрээр тарьж байна. Зөвхөн мөчрөөр тарьсан суулгац гэхэд 20-иод мянган ширхэг бий. Мөн суулгац нь богино хугацаанд ургаж тарихад бэлэн болдог байна. Өнгөрсөн жилийн суулгац нь гэхэд нэг метр 30 см ургаж, нийтийн гудамж талбайд тарьжээ.

 

Баруун-Урт цэцэрлэгжүүлэлт ОНӨҮГ нь 2022 оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тарьц суулгац бэлтгэхээс гадна Баруун-Урт сумын ногоон байгууламжийн нэг хэсгийг хариуцан модны арчилгаа усалгаа, нөхөн тарилтыг хийхийн зэрэгцээ орон нутгийн иргэдийг хямд тарьц суулгацаар хангах үндсэн үүрэг чиглэлтэй газар юм. 

Холбоотой мэдээ