ӨМНӨГОВЬ: Агаарын тээврийн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах боломж бүрдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн иргэд Улаанбаатар-Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгт
хөнгөлөлттэй үнээр зорчих боломж бүрдлээ.
“Нутгийн хишиг” дэд
хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн яаралтай тусламж
үйлчилгээ хэрэгтэй болсон иргэд,
өндөр настан, хүүхэд болон Өмнөговь аймагт бүртгэлтэй иргэдэдээ хөнгөлөлттэй
үнээр агаарын тээврийн үйлчилгээг
хүргэх боломжийг бүрдүүлж
байгаагаараа онцлогтой.
Агаарын тээврийн “Геосан” ХХК-тай хамтран ажиллах гэрээ
байгуулж, 2023 оны долоодугаар сарын
3-ны өдрөөс эхлэн шууд нислэгийг эхлүүлэх бөгөөд дараах хөнгөлөлттэй тарифаар
иргэдэд үйлчлэхээр
шийдвэрлэжээ.
Өндөр настан 160,000, яаралтай тусламж хэрэгтэй өвчтөн 150,000, хүүхэд 2-12 насны хооронд 150,000, Өмнөговь аймгийн бүртгэлтэй энгийн зорчигч 199,000, аймгийн бүртгэлгүй энгийн зорчигч 550,000 төгрөгөөр тус тус зорчино.
Мөн
хэвтрийн өвчтөнийг зөөвөрлөх тусгай нислэг
хийх боломжтой
болжээ.