ӨМНӨГОВЬ: Шалгалтын дундаж гүйцэтгэл 2-24 хувиар ахисан амжилттай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-06-23 16:04:15

Даланзадгад /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 579 сурагч төгсөж тэдний 91.1 хувь нь элсэлтийн ерөнхий шалгалт өгчээ.


Шалгалтыг зургаадугаар сарын 15-18-ны өдрүүдэд БҮТ, БШУГ хянагч багш нарын бүрэлдэхүүнтэй 38 хүний ажлын баг амжилттай зохион байгууллаа.

 

Энэ жил аймгийн дундаж гүйцэтгэл 9,5 хувиар ахиж улсын хэмжээнд 9 байр урагшлан 11 дүгээр байрт орсон бол шалгуулагчдын дундаж гүйцэтгэл 7 хичээлээр өмнөх жилийн хэмжээст онооны дундажтай харьцуулахад 2-24 хувиар ахиулан шалгуулжээ.

 

Аймгийн хэмжээнд 3 шалгуулагч 800 оноог авсан бөгөөд англи хэлний олон улсын шалгалт ielts оноог 3 шалгуулагч дүйцүүлж, 2 сурагч 800 оноо, нэг сурагч 759 оноо авлаа.

 

700-гаас дээш оноотой шалгуулагч 42 байсан нь 2022 оноос 110 хувь буюу 22-оор нэмсэн амжилттай.

 

Өмнөговь аймгийн ЗДТГ-аас орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 12 жилийн сургалттай 17 сургуульд тестийн машиныг шинээр авч өгсөн нь багш нарын ажлыг хөнгөвчлөн тандах шалгалтыг олон удаа авч анализ хийж, ахицаа дүгнэх боломжоор хангасан үр дүнтэй ажил байсныг мэргэжилтнүүд онцоллоо.

Холбоотой мэдээ