Бангкокт "зика”-гийн 27 тохиолдол шинээр бүртгэгдсэн гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-09-13 11:44:41

БАНГКОК. /Xinhua/. Зүүн Өмнөд Азийн улсууд “зика” вирусийн тархалтыг зогсоохоор хүчин чармайлт гаргасаар байгаа энэ үед Таиландын нийслэл Бангкок хотод есдүгээр сар гарснаас хойш шумуулаар дамждаг “зика” вирусийн халдвар авсан 27 шинэ тохиолдол бүртгэгджээ.

“Зика”-гийн халдвар авсан сүүлийн тохиолдлуудын зарим нь тус хотын Сатон гэдэг бизнесийн дүүрэгт бүртгэгджээ. Эрүүл мэндийн албаны хүмүүсийн үзэж буйгаар, өнгөрсөн сарын сүүлчээр Сингапураас буцаж ирсэн нэгэн залуугаас халдвар тархжээ.

Бангкокт “зика”-гийн халдвар авсан ийм олон тохиолдол бүртгэгдсэнийг албаны хүмүүс анх удаагаа нотлон мэдэгдсэн нь энэ юм.

Шумууланд хазуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг оршин суугчдад албаны хүмүүс уриалж байна.

Зүүн Өмнөд Азийн хэд хэдэн улсад “зика”-гийн халдвар авсан тохиолдлууд бүртггэгдээд байна. Тухайлбал, Сингапурт өнгөрсөн сараас хойш “зика”-гийн 300 гаруй тохиолдол илэрчээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ