СҮХБААТАР: 194 төрлийн үзүүлэлтээр шинжилгээ хийдэг аппаратыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-06-26 15:01:47

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Аймгийн нэгдсэн эмнэлэг 149 төрлийн үзүүлэлтээр шинжилгээ хийдэг иммунологийн бүрэн автомат анализаторийн аппараттай болж, ашиглалтад хүлээн авлаа. Орон нутгийн сангийн 99 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус аппаратыг “Итгэл эрүүл мэнд“ ХХК нийлүүлжээ.

 

Тус аппаратыг ашиглалтад оруулснаар ХДХВ/ДОХ, тэмбүү, элэгний В,С вирусний маркери, хеликобактери, бамбай булчирхайн эмгэгийг илрүүлэх, элэг, ходоод, өндгөвч, нойр булчирхай, түрүү булчирхайн хавдрын маркерийн зэрэг шинжилгээг орон нутагт хийх боломжтой болж байна.

 

Өмнө ашиглаж байсан аппарат чанарын үзүүлэлтээр шинжилдэг байсан бол энэ аппарат нь тоон үзүүлэлтээр шинжилнэ. Ингэснээр эмэгтэйчүүд болон хавдрын өвчлөлтэй хүмүүсийг гуравдугаар шатны эмнэлэгт илгээдэг байсан урсгал үгүй болно гэдгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Алтантуяа хэллээ. 

Холбоотой мэдээ