ОРХОН: Хүүхэд хөгжил, хамгааллын төвийн барилгыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-29 15:58:13
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Баянцагаан багт барьж буй “Хүүхэд хөгжил, хамгааллын төв”-ийн барилгыг ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулна. Тус барилгыг 2020 онд эхлүүлсэн боловч төсөв, хөрөнгө нь шийдэгдэхгүй байсаар өдий хүрсэн юм.


Энэ онд тус барилгад Орон нутгийн төсвөөс 480 сая төгрөг зарцуулж барилгыг бүрэн дуусгах гэнэ. Өнөөдрийн байдлаар ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэй байна.


Тус барилга ашиглалтад орсноор хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сургалтад хамруулах зэрэг нөлөөллийн олон ажил зохион байгуулна. 

Холбоотой мэдээ