БАЯНХОНГОР: Сумдын багийн эмч нарт мотоцикл олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-07-04 11:49:41

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталсан 2022 оны жилийн Хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан багийн эмч нарыг унаажуулах ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд улсын төсвийн 137.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2022 онд 14 сумын 33 багийн эмчийг, 2023 онд 12 багийн эмчийг мотоциклээр хангаж байна. 


Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны хүрээнд багийн эмч нарыг унаажуулснаар алслагдсан нутаг дэвсгэрт амьдарч байгаа хөдөөгийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх боломж бүрдэх юм. Мөн жирэмсэн эх, 5 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, хэвтрийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хяналт, гэрийн эргэлт хийх зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт болж байгааг эмч нар ярьж байв.




Холбоотой мэдээ