Мьянмарын эсрэг авсан хоригоо АНУ цуцална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-15 09:15:22

ВАШИНГТОН. /Kyodo/. Мьянмарын эдийн засгийн хөгжилд тус дэм болох үүднээс тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах гэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама  мэдэгдлээ.

Б.Обама өчигдөр Цагаан ордонд Мьянмарын Төрийн зөвлөх Ан Сан Су Читэй уулзсаныхаа дараа энэ тухай мэдэгдсэн байна. Ардчилсан сонгуулийн дүнд энэ оны гуравдугаар сард байгуулагдсан Мьянмарын засгийн газрыг хатагтай Ан Сан Су Чи удирдаж байгаа юм.

Төрийн зөвлөх хэлэхдээ “манай улс нээлттэй болж байгаа. Манай улсын эсрэг авсан хориг арга хэмжээг бүгдийг нь цуцлах хэрэгтэй байна” гэв.

Харин уг уулзалтын өмнө Б.Обама хэлэхдээ “Мьянмарт үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүнүүдэд тарифын  хөнгөлөлт үзүүлнэ” гэжээ. Тус улсыг цэргийнхэн удирдаж байх үед тарифын хөнгөлөлтийг түдгэлзүүлсэн юм.

Зүүн Өмнөд Ази болон Энэтхэгийн далайн бүс нутагт нөлөөгөө бэхжүүлэхийн тулд хөрш БНХАУ ч Мьянмартай харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ