ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар үерийн дараах хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хошууч генерал Г.Ариунбуян нийслэлийн хэмжээнд өнгөрсөн шөнө буюу 8 дугаар сарын 05-ны өдрийн 19:30 цагаас эхлэн орсон усархаг аадар борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгөв.
Суурин төлөөлөгчийн газраас энэхүү үүссэн хор уршгийг арилгахад, ялангуяа үерийн дараа дэгдэж болзошгүй халдварт өвчнүүдийн тархалтаас урьдчилан сэргийлэх, түр хорогдох байрны стандарт болон үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, үерт өртсөн өрхүүдэд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.