Улаанбаатар 2023: Боксчид 1 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-08-19 18:56:50
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээн өнөөдөр өндөрлөлөө. 


Монголын боксчид энэ удаагийн наадмаас нийт 10 медаль буюу 1 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ. 


Тодруулбал, эрэгтэйчүүдийн 54 кг-д О.Энхсайхан аваргалсан бол эрэгтэйчүүдийн 51 кг-ын Х.Дөлгөөнсайхан, 63.5 кг-ын Ү.Баасандаш, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Саруул, 60 кг-д Д.Гэрэлсайхан мөнгөн медалийн эзэн боллоо. 


Мөн эмэгтэйчүүдийн 54 кг-д Э.Номундарь, эрэгтэйчүүдийн 48 кг-д О.Түвшинзаяа, 57 кг-д Э.Мөнх-Эрдэнэ, 60 кг-д У.Алтангэрэл, 67 кг-д Б.Очирдарь нар хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. 



Холбоотой мэдээ