Улсын наадамд барилдсан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу ирснийг мэдээлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-21 15:28:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Допингийн эсрэг үндэсний төв, Бөхийн салбар комиссоос үндэсний их баяр наадмаар барилсан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу ирснийг мэдээллээ.


Нийт 16 харваач, 32 бөхийн шинжилгээний хариу ирснээс нэг бөхийнх эерэг гарсныг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг тэмдэглээд, бүх бөхөд мэдэгдэх шаардлагагүй, эерэг хариу бүхий нэрийг одоогоор нийтэд зарлах боломжгүй хэмээв.


Учир нь тухайн бөх 14 хоногийн дотор “Б” сорьцын шинжилгээ өгөх эсэхээ шийддэг байна. Үүний дараа албан ёсоор хариуг нь зарлаж дараагийн асуудлыг хэлэлцэх аж.


Үндэсний их баяр наадамд дөрөв ба түүнээс дээш давсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авах хуультай. Энэ жил 512 бөх барилдсанаас 32 бөхөөс шинжилгээ авч, хариу нь гарчээ.

Холбоотой мэдээ