ӨМНӨГОВЬ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх ажлын хүрээнд төлөвлөгөөт олон ажлыг зохион байгууллаа.
Энэ өдөр аймгийн Маанийн хийдэд буяны
ном хурж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг
хүндэтгэлээ.
Мөн орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээр “Улс төрийн хэлмэгдүүлэлт ба Цагаатгал”
баримтат кино, нэвтрүүлгийг
олон нийтэд хүргэсэн бөгөөд
аймгийн хэмжээний ЕБС-ийн
9-12 дугаар ангийн сурагчдад “Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт, дүгнэлт,
сургамж” сэдвээр нэг цагийн хичээл оржээ.
Улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль-”ийг 1998 онд баталж улсын комиссын мэдээгээр Улс төрийн
хилс хэрэгт шийтгэгдсэн 31604 хүнд холбогдох 10226 хэргийг цагаатгажээ.
Монголд 37000 орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг.
Харин Өмнөговь аймгийн хэмжээнд 1514 хүн хэлмэгдүүлэлтэд өртөж, 1049
хүн цаазаар хороох ял, 284 хүн хорих ялаар шийтгэгдсэн тоо баримт байдаг.
2023 оны 6 дугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд “Улс төрийн
хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн
дагуу 24 иргэнд 40-80 сая төгрөгийн нөхөх олговрыг журмын дагуу олгосон бол 12
иргэн нөхөх олговор авахаар шүүхийн шийдвэр гарч хүлээгдэж байна.