АРХАНГАЙ: Эрдэнэмандал суманд махны үйлдвэр ашиглалтад оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-12 12:13:43

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Эрдэнэмандал суманд “Сумын үйлдвэр технологийн парк төслийг 2015 оноос эхлүүлсэн байдаг. Энэ төслийн нэг хэсэг болох “Мах боловсруулах үйлдвэр”-ийг ашиглалтад орууллаа.


Махны үйлдвэр нь жилд 1500 тн мах, хоногт 120 бог, 20 бод төхөөрөх хүчин чадалтай бөгөөд байнгын болон түр ажлын байранд 63 хүнийг ажиллуулаад байна.


Тус махны үйлдвэр нь эрүүл ахуйн шаардлага хангасан мах махан бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулж, нэмүү өртөг шингээн орон нутаг болон дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх зорилготой аж.

Холбоотой мэдээ