ӨМНӨГОВЬ: Соёл урлагийн ажилтнуудын нийгмийн болон боловсролын асуудалд анхаарч ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад /МОНЦАМЭ/. Соёл урлагийн ажилтны өдрийг Өмнөговь аймагт 2012 оноос эхлэн нийтээрээ нэгдэж тэмдэглэн өнгөрүүлэх болсноор эдүгээ ес дэх жилтэйгээ золгож байна.
Өмнөговь аймгийн Соёл, урлагийн ажилтын өдөрт зориулсан баярын
жагсаал
2023 оны есдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулсан бөгөөд соёл, урлагийн салбараас төрөн гарсан Монгол Улсын гавьяатууд, ахмад уран бүтээлчид болон Соёл, урлагийн газар, Хөгжимт жүжгийн
театр, Номын сан, Музей, "Буянт хотхон" улсын төсөвт үйлдвэрийн
газрын Хүүхдийн ордон, "Ёл" кино театр, сумдын соёлын төвүүд,
Уламжлалт гар урчуудын холбоо зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагуудын
төлөөлөл 250 гаруй албан хаагч, уран бүтээлчид оролцлоо.
Өвөг дээдсийнхээ цаглашгүй их өв соёл, түүхэн уламжлалыг хадгалж
хамгаалж, соён гэгээрүүлж, олон нийтэд соёл, урлагийг түгээсээр ирсэн соёл,
урлагийн салбарын үе үеийн удирдлагууд, ажилтан албан хаагчид, урлаг соёлын
гавьяатууд, уран бүтээлчид Даланзадгад хотноо ийнхүү чуулан баяраа өргөн дэлгэр тэмдэглэлээ.
Соёл, урлагийн ажилчдын нийгмийн баталгааг хангах, хүний нөөцийг
дэмжих бодлогын хүрээнд Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан Хөгжимт
жүжгийн театрын дуучин Л.Пүрэвдорж, Хөгжимт жүжгийн театрын дуу, шуумны
найруулагч Ч.Өнөболд нарын гэр бүлд таван ханатай гэр бэлэглэсэн юм. Өмнөговь аймаг 2023 онд соёл, урлагийн байгууллагын алба хаагч, мэргэжилтэнүүдийн нийгмийн болон боловсролын асуудалд анхаарч ажиллахаар шийдвэрлэсэн.
Мөн Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан алба хаагчдын дунд Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор бүх нийтийн соёлын боловсролыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн философийн багш, доктор профессор Р.Дарьхүү, Философийн шинжлэх ухааны доктор, нэрт соёл судлаач Т.Дорждагва, Хэл шинжлэлийн ухааны доктор Л.Чулуунбаатар тэргүүтэй эрдэмтэн, докторуудыг урилгаар авчирч лекц сургалтыг зохион байгуулжээ.
Өмнөговь аймгийн төв номын санд МУИС-ийн багш нарын зүгээс эрдэмтэн, докторуудынхаа эрдэм шинжилгээний бүтээл, туурвилын дээжсийг гардуулан өгчээ.