ӨМНӨГОВЬ: Малын гаралтай түүхий эдийг орон нутагтаа бүрэн боловсруулах зорилт тавьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад
/МОНЦАМЭ/. Мал эмнэлэг, үржлийн алба үүсэж хөгжсөний түүхт
100 жилийн ойг Өмнөговь аймгийн ХХААГ-ын хамт олон өргөн дэлгэр тэмдэглэлээ.
Үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч
Ц.Дэнээдорж, Мал эмнэлгийн газрын хамт олон, сумдын тасгийн мэргэжилтнүүд, үе
үеийн мал зүйчид, малын эмч нар зэрэг 200 гаруй хүн оролцлоо.
Ойн хүрээнд хурдан дааганы уралдаан, адуучин тэмцээн, бөхийн
барилдааныг зохион байгууллаа.
Хурдан дааганы уралдаанд зургаан сумаас уяачид хүрэлцэн ирж түрүү магнайд Булган сумын уяач П.Дорждэрэмийн хонгор даага, аман хүзүүнд Ханбогд сумын уяач Ч.Цэндоогийн хар даага, айргийн гуравт Цогт-Овоо сумын уяач Э.Чинбатын
зээрд даага,айргийн дөрөвт Булган
сумын уяач Б.Буянхишигийн буурал даага, айргийн тавд Цогтцэций сумын уяач Т.Батбилэгийн хонгор даага тус
тус хурдаллаа.
Харин адуучин тэмцээнд 15 сумын 30 гаруй адуучин дөрвөн төрөлд өрсөлдсөнөөс тэргүүн байрт Манлай сумын адуучин Х.Адъяажав, хоёрдугаар байрт Гурвантэс сумын адуучин С.Мөнхтулга, гуравдугаар байрт Булган сумын адуучин П.Дорждэрэм орсон бол дөрөвдүгээр байрт Манлай сумын адуучин Б.Эрхэмбаяр, тавдугаар байрт Ханхонгор сумын адуучин Ө.Амартүвшин нар эзэллээ.
Бөхийн барилдаанд Улсын начин Б.Мижидсүрэн, аймгийн хурц арслан
М.Адъяахүү нарын Улс аймгийн алдар цолтой 32 бөх зодоглосноос аймгийн арслан Б.Амгаланбаатар түрүүлж, аймгийн
арслан Ц.Лувсан-адъяа үзүүрлэн Монгол Улсын начин Б.Мижидсүрэн, аймгийн хурц
арслан М.Адъяахүү нар шөвгөрчээ.
Өмнөговь аймаг 2020-2024 оны хооронд
чинээлэг малчин өрх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор малын түүхий эд бүтээгдэхүүнийг орон
нутагтаа боловсруулах, уул уурхайн ханган нийлүүлэлтэд малын гаралтай
бүтээгдэхүүнээр хангах чиглэлээр зорилт тавин ажиллаж байна.
Өмнөговь аймгийн Мал эмнэлэгийн газрын дарга П.Одбаяр:
-Бид түүхт 100 жилийн ойгоо угтан хэд хэдэн онцлох ажлыг зохион байгууллаа. Салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, материаллаг байдлыг нэмэгдүүлэх, лабораторийн оношилгоо шинжилгээний чадавхыг сайжруулахад нэлээд анхаарч ажилласан.
Мөн нэгдсэн системээр иргэдэд шуурхай мэдээ мэдээллийг хүргэх тал дээр маш сайн ажиллаж чадаж байна. Мал зүйч, малын эмч нараа "Нутгийн дэм" хөтөлбөрт хамруулж үндсэн цалин дээр 400.000 мянган төгрөгийн дэмжлэг олгуулж байгаа нь тэдний ажиллах орчин нөхцөл нийгэм талаас нь томоохон дэмжлэг өгч байгаа юм. Манай Ханбогд суманд сум дундын малын эрүүл мэндийн төв байгуулагдаад гурван жил болж байна. Тус төвд нутгийн хишиг, нутгийн дэм хөтөлбөрүүдийн хүрээнд Дорнод аймгаас нэг малын эмч, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг аймгаас гурван малын эмчийг урьж авчран мэргэжлээр нь ажиллуулж байна гэв.