Филиппиний нийслэлийн ойролцоох галт уул идэвхжиж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНМАНИЛА.
/Reuters/. Баасан гарагт
буюу өнөөдөр Филиппиний нийслэл Манила хотын ойролцоох Таал
хэмээх жижиг галт уулын идэвхжил нэмэгджээ.
Галт уулаас ялгарч буй хүхрийн давхар исэл, утааны хэмжээ дундаж түвшнээс давсан тул эрх баригчид таван хот болон олон арван суурингийн сургуулиудыг хааж, хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна. Таал галт уулын тогооны нууран дахь халуун шингэн нэмэгдсэнээс үүдэн галт уулын хий ялгарч байна гэж Филиппиний галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэн мэдэгджээ. Дээрх сэрэмжлүүлэг нь нийт таван түвшний сэрэмжлүүлгээс 1-р түвшнийх бөгөөд "галт уулын газар хөдлөлт, хийн идэвхжил бага зэрэг нэмэгдэж байна" гэсэн үг юм.
Манилагийн
ойролцоох Батангас мужийн үзэсгэлэнт нуур орших 311 м өндөр Таал уул бол Филиппин дэх 24 галт уулаас хамгийн идэвхтэй нь
юм.
Тухайлбал, 2020 оны нэгдүгээр
сард 15 км өндөрт үнс,
уур цацах үед 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, олон
арван нислэгийг цуцалж байжээ.
Манилагийн өмнөд хэсгийн иргэний хамгаалалтын албаны тасгийн дарга Рэнди Дела Паз "Бидэнд галт уулын утаанаас үүдэн Батангас мужид амьсгалын замын өвчин тархсан тухай мэдээлэл бий" хэмээн ярьсан байна.
Галт уулын
утаа нь нүд, хоолой,
амьсгалын замыг цочроодог хүхэр зэрэг галт уулын хий агуулсан бичил хэсгүүдээс тогтдог.
Таал галт
уулын ойролцоох Кавите, Лагуна, Батангас мужийн олон арван хот, суурин болон нийслэлийн ойр орчмын
таван хотын
сургуулийг баасан гарагт түр хаалаа.
Филиппин улс Номхон далай дахь галт уулын ба газар хөдлөлийн идэвхжил ихтэй "Галын цагираг" гэгддэг бүсэд оршдог юм.