ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-24 12:15:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар энэ сарын 23-25-ны өдрүүдэд манай улсад айлчилж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володиныг угтан авах ёслол жанжин Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр болов.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан эрхэмсэг ноён В.В.Володин хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. Үүний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ.

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцох юм. 


Холбоотой мэдээ