Ихэнх нутгаар цас орж, шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш, нөгөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхаарууллаа.
Тодруулбал, энэ
сарын 25-нд баруун,
төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд
баруун, зүүн аймгуудын
нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн
хойд хэсгээр, 27-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн
аймгуудын ихэнх нутгаар, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын
ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 25-нд нутгийн зарим газраар, 26,
27, 28-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон
шуурга шуурах төлөвтэй.
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдрөөс ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -4-өөс -9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -1-ээс 4 хэм, өдөртөө 7-12 хэм дулаан байх аж.