Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-09-19 16:24:18

Монголын Хуульчдын холбоо үүсгэн байгуулагдсаны гурван жилийн ой, Өмгөөлөгчийн мэргэшлийн баярын өдрийг тохиолдуулан Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн тушаалаар нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшуулжээ. 

Тодруулбал Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Готовын Оюунцэцэг, Дэлэгийн Түвшинтамир, Лувсандоржийн Мөнхтөр,  Жүгдэрнамжилын Батзоригт, Базаррагчаагийн Бүрнээ, Баасанжавын Мөнхбат, Бат-Очирын Эрдэнэцогт, Хуульчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны тэргүүн Жамсрангийн Ариунаа нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. 

Н.Туяа

Холбоотой мэдээ