Боксчин Т.Номин-Эрдэнэ, Б.Төгөлдөр нар шигшээ наймд шалгараад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-29 10:02:23

Улаанбаатар, есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Азийн наадмын боксын төрөлд хүч үзэж буй ширэн бээлийтнүүд 10 дугаар сарын 1-нээс медалийн төлөөх тулаанаа хийж эхэлнэ.

 

Монголын шигшээ багаас “Ханжөү 2022” XIX Азийн наадмын боксын төрлийн эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд ОУХМ Б.Төгөлдөр Тайландын тамирчинг 5:0 харьцаатай буулгаж авснаар шигшээ 8-д шалгарлаа.

 


Мөн эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Т.Номин-Эрдэнэ Японы тамирчинтай шигшээ 8-ын төлөө тулалдаж 5:0 харьцаагаар ялалт байгуулсан байна.

 

Азийн наадмын Боксын спортын өнөөдрийн буюу 2023.09.29-ний өдрийн хуваарийг хүргэж байна.

14:00 цагаас 50 кг-ын жинд О.Есүгэн Казахстаны тамирчинтай тулалдана.

19:45 цагаас 57 кг-ын жинд М.Намуун Солонгосын тамирчинтай тулалдана. 

Холбоотой мэдээ