Ус хянах загварчлалын макеттай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-20 17:30:41

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг "Алтайн өвөр говийн сав газруудын захиргаа" газрын доорх усны оршин тогтнох нөхцөл байдал, бохирдлыг хянах загварчлалын макеттай боллоо.

Уг загварчлалын макетийг "Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих" төслөөс  санаачлан ийнхүү хүлээлгэн өгчээ. Тус макетийг ашиглан олон төрлийн үзүүлэх сургалтыг зохион байгуулах боломжтой гэнэ.

Говь нутагт өнгөн хөрсний ус ховор, газрын гүн дэх усаа ихээр ашигладаг учраас усаа хамгаалах, хянах боломж бүрдэж байгаад иргэд баяртай байна. Тиймээс уг макетыг ашиглан усаа хайрлан хамгаалахад ажилд дөхөм болж байгаа юм.

"Алтайн өвөр говийн сав газруудын захиргаа"-нд Өмнөговь аймгийн баруун бүсийн буюу Номгон, Ноён, Хүрмэн, Баяндалай, Сэврэй, Гурвантэс, Булган сумд багтдаг байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ