Намрын аянаар орчны их цэвэрлэгээ хийж, мод тарих нүх бэлдэнэ

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-06 17:54:04

БОНХАЖ- ын сайдын тушаалаар орон даяар Байгаль хамгаалах намрын аяныг өнгөрөгч сарын 28- наас эхлүүлсэн. Энэ аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг аймгийн БОАЖ-ын газар баталсан байна.

Тус газрын ахлах мэргэжилтэн Х. Анхбаяр хэлэхдээ, байгаль хамгаалах намрын аяны хүрээнд хийх гол ажил бол хүйтний улирал эхлэхээс урьтаж бүх байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг оролцуулан орчны их цэвэрлэгээг хийнэ. Мөн БНСУ- ын Гуяанг хотын хөрөнгө оруулалтаар Мандалговь хотод бүтээн байгуулж буй ойн төгөлд тарих модны нүхийг ухаж бэлтгэхэд төрийн албан хаагч, сургуулийн сурагчдыг оролцуулна. Нийтийг хамарсан ийм томоохон ажлууд төлөвлөсөн гэлээ.

 Гуяан хотын хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн ой төгөл 10 жилийн хугацаанд 100 га газрыг ойжуулах юм. Одоогийн байдлаар ойжуулалт 40 гаруй хувьтай байгаа бөгөөд орон нутгийн зүгээс үзүүлэх хамгийн гол туслалцаа бол мод тарих нүхийг ухаж бэлтгэх явдал ажээ. Иймээс байгаль хамгаалах намрын аяны хүрээн хийх нэг гол ажил болгосон гэж БОАЖ- ын газрын мэргэжилтэн тодотгов.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд