ДОРНОГОВЬ: Гадаад багштай, ярианы англи хэлний сургалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас “Англи хэлтэй Дорноговь” зорилтот хөтөлбөрийн хүрээнд “Дезерет” олон улсын байгууллагатай хамтран ярианы англи хэлний сургалтыг эхлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэ ажлын дагуу АНУ-аас сайн дурын хоёр багшийг Дорноговьд урьж авчирсан бөгөөд сайн дурын багш нар хичээлээ үнэ төлбөргүй заах юм.
Америкийн соёл мэдээллийн төвд даваа, лхагва, баасан гарагт 15.00
цагаас хичээл заах бөгөөд англи хэл
сурах сонирхолтой олон хүүхэд залууст ярианы чадвараа сайжруулахад томоохон
нөлөө үзүүлэхээс гадна англи хэлний багш нарт заах арга зүй, туршлага солилцох
боломж бүрдэнэ хэмээн албаныхан мэдээллээ.