ӨМНӨГОВЬ: Арваннэгдүгээр сарыг "Монгол бахархлын сар" болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-11-15 14:34:40

Даланзадгад, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол бахархлын өдрийг Даланзадгад сумын хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна.

 

Тодруулбал, Өмнөговь аймгийг хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүүхэд, залуучуудад чиглэсэн монгол ёс заншлаа дээдэлсэн, эх оронч, үндэсний бахархлыг уламжлагч, эрх чөлөөт сэтгэлгээтэй, хөдөлмөрч, бүтээлч зөв хандлагыг төлөвшүүлэн авьяас чадварыг хөгжүүлсэн зөв монгол иргэнийг бэлтгэх зорилгыг баримтлан төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж байна.

 


Энэ ажлын хүрээнд арваннэгдүгээр сарыг "Монгол бахархлын” сар болгон зарлаж, арваннэгдүгээр сарын 11-17-ны хооронд “Монгол бахархлын өдөр” аяныг эхлүүлэн, боловсролын салбарын бүх шатны удирдлагуудад удирдамжийг хүргүүлжээ.

 

Аянаар Чингис хааны түүхэн замнал, үйл хэргийг судлах, алдаршуулан мөнхжүүлэх, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг олон талт хөтөлбөрөөр зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ