СҮХБААТАР: Мөнххаан суманд иргэдэд үйлчлэх төвийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-11-28 16:25:23

Баруун-Урт 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Мөнххаан суманд "Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв"-ийн барилгыг шинээр барьж, улсын комисс ашиглалтад хүлээн авлаа.


Тус сум нь газар нутгийн хэмжээ, хүн амын тоогоороо аймагтаа эхний гуравт багтдаг, улсын чанартай авто зам дамжин өнгөрдөг онцлогтой учир төрийн мэдээлэл, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх шаардлага зайлшгүй тулгардаг. Тиймээс энэ төв нь цаг үеийн шаардлагад нийцсэн чухал ажил гэдгийг орон нутгийн удирдлагууд хэлж байна.


Аймгийн ЗДТГ-ын захиалгаар, улсын төсвийн хоёр тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан уг барилгын гүйцэтгэгчээр "Жавхлан хүслэн" ХХК ажиллажээ. Хоёр давхар бүхий орчин үеийн тохижилттой төвийг ашиглалтад оруулснаар орон нутгийн болон бусад иргэн төрийн үйлчилгээг таатай орчинд, чирэгдэлгүй авах боломж бүрдэнэ гэж захиалагч тал үзэж байгаа аж.

Холбоотой мэдээ