Монголын хүндийг өргөлтийнхөн “төрсөн өдөр”-өө тэмдэглэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-04 16:19:44

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 3. 2017 оны энэ өдөр Монголын хүндийг өргөгчдөөс түүхэндээ анх удаагаа М.Анхцэцэг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.

Энэ амжилт Монголын хүндийг өргөлтийн түүхэнд онцгой амжилт байсан юм.

Тиймээс арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Монголын хүндийг өргөлтийн тамирчдын баярын өдөр болгон тэмдэглэдэг болсон билээ.

М.Анхцэцэг энэ тэмцээнээс өмнө Насанд хүрэгчдийн Азийн аварга, Залуучуудын дэлхийн аварга, Дэлхийн цомын медаль хүртэж, амжилтаа ахиулж чадсанаар монголчууд хүндийг өргөлтөөр олимп, дэлхийн медальтан болох боломжтойг харуулаад зогсоогүй удалгүй Дэлхийн аварга болж, улмаар “Токио 2020” олимпын наадамд медалийн төлөө өрсөлдөн, шагналт дөрөвдүгээр байр эзэлж байлаа. 

Холбоотой мэдээ