Ерөнхий Ассамблейн дарга асан Жон Эшийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-07 11:07:33

НЬЮ-ЙОРК. /ВВС/. БНХАУ-ын тэрбумтнаас авлига авсан хэрэгт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга асан Жон Эшийг АНУ-ын эрх баригчид буруушаажээ.

Жон Эш нь үл хөдлөх хөрөнгийн магнат Нг Лап Сөнд Засгийн газрын гэрээнүүдийг авахад нь тусалж, НҮБ-ыг ашгийн төлөө байгууллага болгон хувиргасан гэж Нью-Йорк муж улсын прокурорууд мэдэгдсэн байна.

1.3 тэрбум долларын авлига авч, тансаг хэрэглээнд зарцуулсан хэрэгт Эшаг буруушаажээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гы Мүн уг мэдээлэлд цочирдож, гүнээ харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

“Сагсан бөмбөгийн талбай, “Rolex” брэндийн бугуйн цаг, захиалгын костюм авсныхаа хариуд Жон Эш өөрийгөө болон өөрийн тэргүүлж байсан дэлхийн байгууллагыг худалдсан. Мөн тэд шуналаар нэгдэж, НҮБ-ыг ашгийн төлөө байгууллага болгон хувиргасан” гэж АНУ-ын прокурор Прит Бхарара мэдэгджээ.

Прокуроруудын  үзэж байгаагаар, ноён Эш нь Антигуа ба Барбадосын НҮБ дэх байнгын төлөөлөгч болон Ерөнхий Ассамблейн дарга гэсэн албан тушаалаа ашиглан НҮБ-ын санхүүжилтээр олон тэрбумын өртөг бүхий хурлын танхим барихыг зөвшөөрсөн НҮБ-ын баримт бичгийг танилцуулжээ. Уг танхимыг Макаод амьдардаг Нг Лап Сөн өөрийн өмч болгон барихыг сонирхож байв.  

Асар том бүтээн байгуулалтын гэрээг үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдэд олж өгөх зорилгоор Эша Антигуа болон Кенийн Засгийн газрын албаны хүмүүстэй уулзалт товлосон байна. Мөн тэрбээр авлигад авсан мөнгөнийхөө татвараас зайлсхийж, Нью-Орлеан дахь хоногийн 850 долларын үнэтэй зочид буудлын төлбөрийг бизнес эрхлэгчдээр төлүүлсэн байна гэж Бхарара мэдэгджээ.

Эшаг өчигдөр баривчилсан байна. Мөн Нг тэргүүтэй холбогдох таван хүнийг саатуулжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд