Төв аймгийн цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-09-23 12:52:52

Төв аймгийн 4 суманд малын гоц халдварт шүлхий болон цэцэг өвчний дэгдэлттэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Тодруулбал Баян, Баянжаргалан, Баянцагаан, Мөнгөнморьт сумдад Онцгой байдлын газар болон Төв аймгийн цагдаагийн бие бүрэлтхүүн хорио цээрийн дэглэм тогтоон, ажиллаж байгаа юм.

Үүнээс гадна 2 суманд өндөржүүлсэн бэлэн байдалд хяналт шалгалтыг явуулж байна. “Малчин иргэд маань үхсэн малын махыг хууль бусаар зарьж борлуулах хориотой гэдгийг мэдсэн хэрнээ устгалд оруулхаас өмнө Улаанбаатар руу зарж борлуулахыг зорьдог. Тиймээс дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн хяналт шалгалтыг 17 бүсэд явуулж байна” гэж  Төв аймгийн цагдаагийн газрын, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, дэд хурандаа Г.Лхагвасүрэн хэллээ.

Иймээс цаашид иргэд олон нийт хүнсэндээ малын мах худалдаж авах бол тухайн малын махны гарал үүслийн болон шинжилгээний бичгийг нягталж байхыг анхааруулж байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ