ӨВӨРХАНГАЙ: Мөсөнд авиралтын тэмцээнд 90 тамирчин оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-12-12 18:44:51

Арвайхээр, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өнгөрөгч амралтын өдрүүдэд "Кharakhorum ice festival-2023" эвент арга хэмжээ Бат-Өлзий сумын “Улаанцутгалантын хүрхрээ”-д боллоо. 


Тус фестивалийг БОАЖЯ, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Дэлхийн өв Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо, "Монголиа Экспедишнс" ХХК хамтран 11 дэх жилдээ зохион байгуулсан юм. 


Энэ удаагийн тэмцээнд 90 гаруй тамирчин оролцож, хоёр өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин мөсний авиралт хийлээ. Тэмцээний:


Мэргэжлийн эрэгтэй хурдны төрөлд:

I байр Ч.Мандахбаяр 12.03сек 

II байр О.Сайханжаргал 12.30сек 

III байр Д.Отгонхүү 14.06сек


Мэргэжлийн эмэгтэй хурдны төрөлд:

I байр Б.Баярмаа 27.85сек

II байр А.Энхцэцэг 32.97сек 

III байр А.Өлзий 36.84сек


Сонирхогчид эрэгтэй хурдны төрөлд:

I байр Б.Бямбадорж 46.77сек 

II байр Ц.Өсөхжаргал 46.92сек

III байр О.Түвшинжаргал 57.02сек


Сонирхогчид эмэгтэй хурдны төрөлд:

I байр Д.Буянхишиг 2мин 28сек 

II байр Е.Анхмаа 2мин 30сек 

III байр Д.Оюунцэгмэд 3мин 02сек


Тэмцээний цомын эздээр Ч.Мандахбаяр,  Б.Баярмаа тодорлоо. 


Фестивалийн үеэр мөсөн шагай харваа, олс таталтын тэмцээнүүдийг зохион байгуулж, шалгарсан баг тамирчдыг шагнаж урамшуулав. 


Арга хэмжээг үзэж сонирхохоор нутгийн иргэд болон дотоод гадаадын аялагч 300 орчим хүн оролцжээ. 


Монголчууд мөсөнд авиралтыг 2012 оноос эхлэн хөгжүүлж, тамирчдаа бэлтгэн тив, дэлхийн аваргын тэмцээнд оруулж эхэлсэн төдийгүй Монголын тамирчид Ази тивийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртээд байгаа билээ.





Холбоотой мэдээ