ӨВӨРХАНГАЙ: Өвөлжилт хүндэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-12-16 10:08:02

Арвайхээр, 2023 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон цасны улмаас аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон байна.


Хужирт, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Хайрхандулаан, Бүрд, Баруунбаян-Улаан, Богд сумын нутгаар цасны дундаж зузаан тэгш тал газартаа 13-30 см, уул даваагаар 70-90 см болж, өвөлжилтийн нөхцөл байдал чангарч байгаа юм.


Авто замын засвар арчлалтын “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-иас шуурхай ажлын багийг бэлэн байдалд ажиллуулж, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 147 км, Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 136 км хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн халтиргаа үүссэн зам даваануудад давс цацжээ.


Тус байгууллагаас улсын чанартай 929 км авто замыг хариуцан ажилладаг аж.  

Холбоотой мэдээ