ӨМНӨГОВЬ: "Түмэн тэмээний баяр-2024" эвент хоёрдугаар сард болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-06 20:45:51

Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Говийн өвлийн аялал жуулчлалын үйл ажиллагааны нэг болох "Түмэн тэмээний баяр"-ыг 2024 оны хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулна.

 

Тус үйл ажиллагааны дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулж байна.

 

2023 оны хоёрдугаар сарын 1.

16:00 – 19:00 Зочид төлөөлөгчид, оролцогчдыг угтан авч байрлуулна.

16:00 – 19:00 Тэмээчдийн техникийн зөвлөгөөн.

 

2023 оны хоёрдугаар сарын 2.

09:00 – 13:00 “Түмэн тэмээний баяр – 2024” -ын тэмээн поло тэмцээний урьдчилсан тоглолтууд

09:00 – 18:00 Тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн

10:00 – 12:00 Тэмээтэй буухиа уралдаан /4500 метр/

14:00  “Түмэн тэмээний баяр - 2024” -ын нээлтийн ажиллагаа /“Тэмээтэй парад жагсаал”-аар эхэлнэ. Тэмээний баярт ирсэн жуулчид, иргэд сайн дураараа тэмээтэй парад жагсаалд оролцох боломжтой/

14:00 – 15:00 “Тэмээтэй сайхан хос”-ыг шалгаруулна

14:00  16:00 Сайхан буур, сайхан ингэ шалгаруулна

16:00–17:00 “Тэмээн поло”-гийн аваргын цомын төлөөх тоглолт

16:00 – 17:00 Тайлаг тэмээний уралдаан

19:00 – 22:00 Тэмээний баярт зориулсан шоу арга хэмжээ /Гранд говь жуулчны бааз/

 

2023 оны хоёрдугаар сарын 3.

09:00 – 12:00 “Түмэн тэмээний баяр-2024” наадмын хурдан тэмээний уралдаан

- Атан тэмээний уралдаан

- Хоёр наст буюу Торомны уралдаан

- Хурд хүч, авхаалж самбаа шалгасан богино зайн уралдаан

09:00 – 14:00 Тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн

14:00 Тэмээчид, малчдын авхаалж самбааг сорьсон “Тэмээтэй буухиа тэмцээн”

16:00 Шагнал гардуулах, хаалтын ажиллагаа.






Холбоотой мэдээ