Ази тивийн хошой мөнгөн медальт М.Лувсандорж хүүгийн нэрэмжит тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
montsame_user@montsame.mn
2015-09-04 14:11:41

Энэ сарын 7-11-ны өдөр  ОХУ-ын Чита хотноо болсон “Мегаполисын цом” олон улсын хүүхдийн шатрын 16 хүртэлх насны тэмцээнд багаа  амжилттай зохион байгуулж оролцсон Тэмүүжин цогцолбор сургуулийн 7-ын "В" ангийн сурагч М.Лувсандоржийн нэрэмжит шатар, даамын "Есөн сарын нэгэн" тэмцээнийг ирэх сарын 5-6-ны өдөр зохион байгуулахаар болов.

Чита хотод болсон тэмцээнд нийт 28 баг, 164 хүүхэд өрсөлдсөнөөс Хэнтийн баг зургадаар байрт шалгарч, Нэгдүгээр сургуулийн сурагч 12 настай Н.Ням-Эрдэнэ хүрэл медалтай ирлээ хэмээн дасгалжуулагч спортын мастер Ч.Эрдэнэ-очир хэллээ.

Хэнтий аймгийн Спортын ордноос санаачлан уг  тэмцээнд багаа ахлан амжилт үзүүлсэн 
М.Лувсандорж нь  Зуун буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, шатрын өсвөр үеийн аймгийн аварга , Тайландын Бангконг хотноо болсон 100-н буудалт даамын тэмцээнд мөнгөн медаль, УАШ 64-н буудалт даамын тэмцээнд 3 дугаар  байр, Узбекистаны Ташкент хотноо зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн бөгөөд даам, шатраар хослон тоглодог тамирчин аж.


О.Буянхишиг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд