Мона Лизагийн хөрөг байгаль хамгаалагчдын бай болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-01-29 10:53:00

ПАРИС, 2024 оны нэгдүгээр сарын 29 /AFP/. Байгаль хамгаалах хөдөлгөөний хоёр идэвхтэн Италийн нэрт зураач Леонардо да Винчигийн алдартай бүтээл болох Мона Лизагийн хөрөг зургийн шилэн хорго руу улбар шар өнгийн шөл цацжээ.


Гэхдээ үүний улмаас уг гайхамшигт бүтээл ямар нэгэн байдлаар гэмтээгүй тухай Францын хэвлэлүүдэд бичсэн байна. AFP агентлагийн мэдээлснээр, уг хэрэг явдал ням гарагт Парисын Луврын музейд болжээ.


Хоёр эмэгтэй шилэн хамгаалалт бүхий зураг руу удаа дараа шингэн зүйл цацаж байгаа нь дүрс бичлэгээс харагдах бөгөөд тэд урлаг эсвэл эрүүл хүнс хоёрын аль нь чухал вэ? хэмээн хашхирч "хөдөө аж ахуйн салбар өвчинд нэрвэгдээд байна” гэж хэлсэн байна.


Дэлхийд алдартай урлагийн бүтээлүүдийг сүйтгэх гэсэн оролдлого үе үе гардаг. Тухайлбал, 2022 оны тавдугаар сард нэгэн этгээд мөн Луврын музей дэх Мона Лизагийн хөрөг рүү бялуу шидэж байсан удаатай.


Мөн тухайн оны 10 дугаар сард Лондон хотын Үндэсний галерейд Ван Гогийн Наранцэцэг” нэртэй уран бүтээл рүү хоёр жагсагч улаан лоолийн шөл цацаж байв. 


Түүнчлэн мөн сарын сүүлчээр хоёр идэвхтэн Германы зүүн нутгийн Потсдам хотын Барберини музейд Клод Монегийн Haystacks гэдэг зураг руу төмсний нухаш шидэж байжээ.


Урлагийн бүтээлүүдийг бат бөх шилээр хамгаалсан байдаг тул сүйдэх аюул холуур өнгөрдөг байна.




Холбоотой мэдээ