ДУНДГОВЬ: "Үндэсний хувцасны соёлын өвийг үр хойчдоо үлгэрлэн өвлүүлье" аян зохион байгуулж байна

ӨВ СОЁЛ
altantogos888@gmail.com
2024-01-31 13:45:51
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн СУГ-аас "Үндэсний хувцасны соёлын өвийг үр хойчдоо үлгэрлэн өвлүүлье" нөлөөллийн аяныг зохион байгуулж байна.


Монгол үндэсний бахархал, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, соёлын дархлааг дэмжих зорилгоор тус аймгийн Засаг даргын захирамж гарч, “Үндэсний дээл хувцсаа өмсөж, хэвших”-ийг уриалж, сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт үндэсний хувцсаа өмсөж байхаар болсон.


Энэхүү уриалгыг дэмжин  СУГ-аас зохион байгуулж буй тус нөөлөөллийн аян монгол үндэсний дээл, хувцсыг өмсөх, оёж урлах уламжлалыг өвлүүлэх зорилготой юм.


Аяны хүрээнд аймгийн Ахмадын хорооноос удирдамж гарган 15 сумын анхан шатны байгууллагуудад хүргүүлж, Сайнцагаан сумын 9 багийн ахмадуудын дунд "Өв соёлоо түгээн дэлгэрүүлж, үлгэрлэе” өдөрлөг зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт оролцсон ахмадууд үндэсний дээл хувцсаараа гоёж оролцсон төдийгүй үндэсний дээл, хувцасны онцлог, ач холбогдлын талаар мэдлэг оюунаа сорьж, ая дуугаа өргөн барьжээ.


СУГ-аас зохион "Үндэсний хувцасны соёлын өвийг үр хойчдоо үлгэрлэн өвлүүлье" нөлөөллийн аяны дэвтэр гаргаж, байгууллагуудаар аялуулж байгаа ба эхний үйл ажиллагааг зохион байгуулсан аймгийн Ахмадын хороо аяны дэвтрийг Дундговь аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын газарт хүлээлгэн өгчээ. 














Холбоотой мэдээ