“Учиртай гурван толгой”-г үзэгчдийн хүртээл болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ ням гарагт “Учиртай гурван толгой” дуурийг үзэгчдийн хүртээл болгоно. Дуурийн гол дүр Юндэнд А.Бүүвэйбаатар, Нансалмаад М.Дариймаа, Хоролмаад гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Балганд гавьяат жүжигчин О.Хүрэлбаатар гоцлохоор болжээ.
Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа жүжиг, 1942 онд “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд “Учиртай гурван толгой” дуурь хэлбэрээр тавьжээ. Үндэсний бахархалт бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг монголчууд үзэх дуртай байдаг. Тиймээс ч Юндэн, Нансалмаа, Балганы түүхийг сонсоогүй монгол хүн байхгүй байх. Эртнээс Монголын сайхан эрийн шинжийг Юндэнгээр, сайхан эмэгтэйн шинжийг Нансалмаагаар төлөөлж ирсэн.
Энэхүү дуурийг сар шинийн баярыг угтан олны
хүртээл болгох бөгөөд Монголын театрын тайзнаа хамгийн анх тавьсан үндэсний
дуурь юм. Мөн Монголын театрын тайзнаа хамгийн олон удаа тоглосон байна.