32-ын тойрог орчимд үйлчилгээний төв байгуулж, тохижуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-03 15:20:18

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. “Урт цагаан” үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг хадгалах үүднээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд худалдаа, үйлчилгээний шинэ төв байгуулахаар төлөвлөөд байна.


Тодруулбал, 32-ын тойрог орчимд төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл бүхий төвийн барилга барьж, орчныг нь тохижуулан, ногоон байгууламж хийх юм. Тус үйлчилгээний төвийн бүтээн байгуулалтын зураг төсөлд олон нийтээс www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан санал авахыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Холбоотой мэдээ