ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч нэмэгдэж, цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-02-13 16:26:33

Даланзадгад, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймгийн нийт нутгаар цаг агаарын нөхцөл байдал тогтворгүй, цасан болон шороон шуургатай байгаагаас халтиргаа гулгаа ихээр үүсжээ.

 

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас Дундговь аймгийн Хулд сум хоорондох авто зам цасан шуурганы улмаас битүүрч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байгаа юм

 


Тус авто замын зорчих хэсгийг аюулгүй болгохоор зам арчлалтын компани ажиллаж байгаа ч цаашид хүйтний эрч нэмэгдэж, цас орж цасан шуурга шуурах төлөвтэй байна.

 

Иймд иргэд та бүхэн хүчтэй салхи, шуурганы үед авто замд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах тул шөнийн цагаар хот хооронд зорчихгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд зам, давааны нөхцөл байдлыг судалж, дулаан хувцас, хүрэлцэхүйц шатахуунтай, техникийн бүрэн бүтэн байдал /галын хор, хүрз, ослын зогсолтын тэмдэг, цас ухах багаж хэрэгсэл, эмийн сан/-ыг хангах, цасан шуурга шуурвал төв суурин газар бараадахыг Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.



 

Холбоотой мэдээ