“Цагаансар” нэртэй 10, “Шинийннэгэн” нэртэй 49 хүн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-02-13 10:56:41

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монголд “Цагаансар” нэртэй 10 хүн байна. “Шинийннэгэн” нэртэй 49 хүн байгааг ҮСХ-ноос мэдээллээ.

Мөн “Хадаг” нэртэй 6, “Саршинэ” нэртэй 4, “Луу” нэртэй 2, “Хул”, “Айраг”, “Хөөрөг” нэртэй тус бүр нэг хүн байдаг аж. 


Монголчууд үр хүүхдээ баяр ёслол, онцгой үйл явдал, өдрүүдийг бэлэгшээн нэрлэх нь элбэг байдаг. Түүний адил ийнхүү монголчуудын уламжлалт баяр Цагаан сар, Сар шинэтэй холбоотой нэртэй хүмүүс байна.


Холбоотой мэдээ