ӨМНӨГОВЬ: Зээлийн өрийн үлдэгдэл 475.3 тэрбум төгрөгт хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-02-22 07:52:11

Даланзадгад, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт 8 банкны 7 салбар, 51 тооцооны төв, 1 тооцооны касс, 59 нэгж банк санхүүгийн үйл ажиллагаа явуулж, түүнд 415 ажилтан ажиллаж байна.


Мөнгөн хадгаламжийн үлдэгдэл 247.2 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 34.7 тэрбум төгрөгөөр өсжээ.


Өмнөговь аймгийн банкны салбарын нийт зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны эхний нэг сарын байдлаар 475.3 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 133.0 тэрбум төгрөгөөр өссөн байна.


Чанаргүйд ангилагдсан зээлийн өрийн үлдэгдэл 14.8 тэрбум төгрөгт хүрч, 1.6 тэрбум төгрөгөөр буурсан бол мөнгөн хадгаламжийн үлдэгдэл 260.6 тэрбум хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 39.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Харин 2024 оны эхний нэг сарын байдлаар нийт зээлдэгчийн тоо 52467, нийт хадгаламжийн данс эзэмшигчийн тоо 81444, харилцах данс эзэмшигчдийн тоо 173989, АТМ 56 ширхэг, нийт төлбөрийн карт эзэмшигчдийн тоо 87248 байна.

Холбоотой мэдээ