Абэ Засгийн газраа бүрдүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-07 16:30:51

ТОКИО. /Sputnik/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ шинэ Засгийн газрыг бүрдүүлэх ажлаа бүрэн дуусгалаа гэж тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихидэ Суга өнөөдөр мэдэгдэв.

19 сайдын ес нь албан тушаалдаа хэвээр үлдсэн байна.

Эрх баригч Либерал ардчилсан намын дарга Абэ есдүгээр сард улиран сонгогдож, Ерөнхий сайдын албыг дахин гурван жил хашихаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан зарласан ээлжит бус хуралдааны үеэр Засгийн газрын сайд нарын дийлэнхийг огцруулж, шинэ сайд нарыг томилсон байна.

Ингэснээр Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг Японы эзэн хаан батлах л үлджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд