ӨМНӨГОВЬ: Цахим системд суурилсан “Pearson English” хөтөлбөр хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад,
2024
оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн улсын тэргүүний нэгдүгээр сургуульд “Рearson English” хөтөлбөрийг хэрэгжүүлж
байна.
Цахим системд суурилсан “Pearson English” англи хэлний хөтөлбөрийг
хүүхэд залуусын англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сурах боломжийг тэгш
олгох зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн тав, зургаадугаар ангид хэрэгжүүлж байгаа юм.
Энэхүү хөтөлбөр нь багш, сурагчдад зориулсан бүрэн гарын авлага, сурах бичиг, сурагчийн гүйцэтгэсэн даалгавар, тестийг автоматаар засах үнэлгээний систем, хичээл, сургалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх платформтой гэдгээрээ онцлог давуу талтай.
Өмнөговь аймгийн улсын тэргүүний нэгдүгээр сургууль ухаалаг ангидаа анхлан “Pearson English” хөтөлбөрийг
амжилттай хэрэгжүүлж,
суралцагчид агуулгын хүрээнд хэлний чадвараа сайжруулахаас гадна амьдрах
ур чадварт суралцаж, цахим сурах бичиг, хэрэглэгдэхүүнийг ашигласнаар дижитал
ур чадвар сайжирч байгааг
багш, суралцагчид онцолж байна.