Ахмадын баяраар гучаад ахмад шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-01 20:28:23

Дархан-Уул аймгийн Ахмадын Хорооноос эрхлэн “Олон Улсын Ахмадын баяр”-ыг тохиолдуулж аймгийн Спортын ордонд баярын хурал хийж зарим ахмадуудыг шагнаж урамшуулав.

Баярын хуралд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, Төсөл хөтөлбөр хариуцсан орлогч дарга А.Түвшинбат, ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга Ч.Энхбат нар оролцож баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар тус аймагт 8918 ахмад настан ажиллаж амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Одоогийн байдлаар аймгийн Ахмадын хороо нь Дархан, Шарын гол, Орхон, Хонгор сумын Салхит багт орон тооны ахмадын хороо, 24 баг, төрийн болон хувийн хэвшлийн томоохон үйлдвэр, байгууллагуудын дэргэд орон тооны бус 123 анхан шатны зөвлөл ажиллаж тэдгээрт 350 гаруй идэвхтэн ажиллаж байна.

Энэ үеэр Монголын ахмадын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр 17, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр дөрөв, “Найрамдлын Дархан” тэмдгээр хоёр, аймгийн “Тэргүүний ажилтан”-аар гурав, “Хүндэт Ахмад” цол тэмдгээр дөрвөн ахмадыг шагналаа.

                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ